A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /“Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгаруулах /
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 2 болон 10 дугаар зүйлийн "15 хүртэлх" гэснийг "53 хүртэлх" гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам"-ын 2 дугаар зүйлийн "8 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн "Улсын тэргүүний тариаланч хамт олон", 15 хүртэл иргэнийг сүүлийн 3 жилийн" гэснийг "10 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг сүүлийн 6 жилийн ажлын үзүүлэлтийг үндэслэн "Улсын тэргүүний тариаланч хамт олон", 18 хүртэл иргэнийг сүүлийн 6 жилийн" гэж, мөн журмын 10 дугаар зүйлийн "8 хүртэл" гэснийг "10 хүртэл" гэж, "15 хүртэл" гэснийг "18 хүртэл" гэж тус тус өөрчилсүгэй.

2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 13 дугаар зүйлийн "2.0 (хоёр) сая" гэснийг " 3.0 (гурван) сая" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах журам"-ын 12 дугаар зүйлийн "3.0 (гурван) сая" гэснийг "5.0 (таван) сая" гэж, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Улсын тэргүүний фермер шалгаруулах журам"-ын 13 дугаар зүйлийн "3.0 (гурван) сая" гэснийг "5.0 (таван) сая" гэж, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам"-ын 12 дугаар зүйлийн "5.0 (таван) сая" гэснийг "10.0 (арван) сая" гэж, мөн зүйлийн "1.0 (нэг) сая" гэснийг "3.0 (гурван) сая" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА