Хэвлэх DOC Татаж авах
ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ, ТӨЛБӨР ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ, ТӨЛБӨР ТОГТООХ ТУХАЙ

2008 оны 05 сарын 06 өдөр Даланзадгад





Дугаар 41

“Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийн 9.1.2, 20.2 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Хог хаягдлын норматив тогтоох, төлбөр тооцох аргачлал”-ын 2-р бүлгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Өмнөговь аймгийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын норматив”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Өмнөговь аймгийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын төлбөрийн хэмжээ”-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Энэхүү тогтоолоор батлагдсан аргачлал болон төлбөрийн хэмжээг орон нутагтаа мөрдөж ажиллахыг сумдын Засаг дарга нарт, энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Эрдэнэбат/-д тус тус даалгасугай.


                                                                          ХУРЛЫН ДАРГА                                                    С.ЦЭРЭНБАЯР