A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1998 ОНЫ 6 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН 92 ДУГААР ТОГТООЛ, 2012 ОНЫ 5 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 153 ДУГААР ТОГТООЛЫН ХОЛБОГДОХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр                                                              Дугаар 02                                                                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны

 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол,

2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар

тогтоолын холбогдох заалт Үндсэн хуулийн 

зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                               танхим 13.00 цаг

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүн Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Нямдаваа, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар оролцов.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Б.Нямдаваа Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай өөрийн мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно.

        Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Нямдаваа Үндсэн хуулийн цэцэд доорх агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд:

         “Нийгмийн даатгалын тогтолцоогоор дамжуулан ард иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үед нь тэтгэвэр, тэтгэмж олгох хэлбэрээр эдийн засгийн дэмжлэг, нийгмийн халамжийг үзүүлдэг хэлбэрийг олон улс орон сонгон хэрэгжүүлдэг бөгөөд тэдний нэг нь манай улс юм. Гол зарчим нь даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ цалин хөдөлмөрийн хөлснөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж нийгмийн даатгалын санд хуримтлуулан, түүнийгээ хожим нь хүртэх явдал билээ. 

           Гэтэл Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад даалгажээ. Мөн Засгийн газрын  2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох” гэж заасан байна. Энэ нь Монгол улсын иргэний Үндсэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг зөрчиж байна.

        Дээрх тогтоолд зааснаас үзвэл даатгуулагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс хэтрүүлэхгүй буюу одоогийн мөрдөгдөж буйгаар 1,404,000 төгрөгөөр хязгаарлаж байгаа нь ирээдүйд авах тэтгэвэр тэтгэмжийг мөн хэмжээгээр хязгаарлаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж заасан иргэний эрхэд халдаж байна.

          Нөгөө талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг” ойлгоно гэж,  мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл”-ийг нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийн бүрдэл болох тухай заажээ. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэсэн байна. 

           Хуулийн эдгээр заалтаас үзвэл Монгол Улсын иргэний хожим нь тэтгэвэр, тэтгэмж авахаар бүрдүүлж буй нийгмийн даатгалын санд түүнийг ажиллуулж буй ажил олгогчийн зүгээс төлж буй шимтгэлийн орлого багтаж байна.

          Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолд нийгмийн даатгалын санг бүрдүүлж буй шимтгэлийн ажил олгогчид хамаарах хэсэгт төлөх шимтгэлийн дээд хязгаарыг тогтоож өгөөгүй атлаа даатгуулагч ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогод дээд хязгаарлалт хийсэн нь даатгуулагчид зориулан (төрд биш) ажил олгогчийн зүгээс төлж байгаа шимтгэл уг иргэн буюу даатгуулагчид оногдохгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.

        Монгол Улсын иргэн нь Үндсэн хуульд заасан эрхээ ялгаваргүйгээр эдлэх эрхтэй. Гэтэл энэхүү 92 дугаар тогтоолын дагуу цалингийн хэмжээ өндөр тохиолдолд цалингийн хэмжээтэй дүйцэхүйц өндөр тэтгэвэр бүрэн гүйцэт авч чадахааргүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”,  Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтад заасан тэтгэвэр тэтгэмж авах тодорхой эрхийг тус тус зөрчиж байна хэмээн үзнэ.

           Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг удирдлага болгон Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын үйлчлэлийг бүхэлд нь, Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтын үйлчлэлийг хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Хоёр. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

            “Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь эв санааны нэгдлийн зарчимд үндэслэсэн хуваарилалтын санхүүжилттэй тогтолцоо бөгөөд өндөр цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлж, өндөр тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авч ашиг хүртэх боломж олгодог арилжааны буюу хувийн даатгал биш юм. 

         “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 38 дугаар тогтоолын хавсралтын 17-д “Тэтгэврийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд, доод хязгаар тогтоох нь зүйтэй бөгөөд энэ зарчмыг тэтгэврийн дээд, доод хэмжээг тогтоох бодлоготой уялдуулан авч үзнэ” гэж заасны дагуу Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосон.

         Даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар тогтоож, хязгаарлаагүй тохиолдолд даатгуулагч цөөн хэдэн сард хэт өндөр орлогоос шимтгэл төлснөөр тогтмол цалинтай, нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж байсан иргэдээс илүү өндөр тэтгэвэр тогтоолгох юм. Жишээ нь: Даатгуулагч “А” нь төсвийн байгууллагад 30 жил ажиллаж цалин хөлс болох 500,000 орчим төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Даатгуулагч “Б” төсвийн байгууллагад 18 жил ажиллаад, цалин хөлс болох 450,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, мөн даатгуулагч “Б” нь сүүлийн 2 жилийн турш хувиараа хөдөлмөр эрхлэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болох 4,000,000 орчим төгрөгөөс дээд хязгаарын дагуу 1,404,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Дээрх хоёр даатгуулагчийн өндөр насны тэтгэврийг бодож үзье /сүүлийн 5 жилийн дунджаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлуулахаар сонгосон, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг гэж тооцов./. Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хязгаарласан тохиолдолд 30 жил ажиллаж, 500,000 төгрөгөөс 360 сарын турш шимтгэл төлсөн даатгуулагч “А”-ийн тэтгэврийн хэмжээ сард 300,000 төгрөгөөр тогтоогдож байхад 20 жил ажиллаж 216 сарын турш 450,000 төгрөгөөс, 24 сарын туршид 1,404,000 төгрөгөөс шимтгэл төлсөн даатгуулагч “Б”-ийн тэтгэврийн хэмжээ 374,200 төгрөгөөр буюу даатгуулагч “А”-аас 1.24 дахин өндөр тогтоогдож байна.

             Хэрэв даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоогоогүй буюу хязгаарлаагүй тохиолдолд дээрх хоёр даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээг бодож үзье. 30 жил ажиллаж, 500,000 төгрөгний цалингаас 360 сарын турш шимтгэл төлсөн даатгуулагч “А”-ийн тэтгэврийн хэмжээ сард 300,000 төгрөгөөр тогтоогдож байхад 20 жил ажиллаж, 210 сарын турш 450,000 төгрөгөөс, 24 сарын турш 1,404,000 төгрөгөөс шимтгэл төлсөн даатгуулагч “Б”-ийн тэтгэврийн хэмжээ 841,500 төгрөгөөр буюу даатгуулагч “А”-аас 2,8 дахин өндөр тэтгэвэр тогтоолгох боломжтой байна.  

            Цөөн хэдэн жил ажиллаж хөдөлмөрлөхдөө ихэнх сард нь бага орлогоос шимтгэл төлөөд сүүлийн хэдэн сард нь орлогоо өндрөөр мэдүүлж өндөр шимтгэл төлж, өндөр тэтгэвэр тогтоолгон насан туршдаа авах боломж нээгдэж байгаа нь нийгмийн даатгалын үндсэн зарчмыг зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчихөд хүрэх юм.

            Мөн өнөөгийн хүн амын насжилт уртсаж тэтгэвэр авах хүний тоо, тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг өсгөх юм. Тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаарыг үгүй болгох тохиолдолд өндөр тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийн хэмжээ илүү нэмэгдэнэ. Тухайлбал, нэмж  шаардагдах 26,3 тэрбум төгрөгийн 41 хувь буюу 10,7 тэрбум төгрөг нь зөвхөн 500,000 төгрөгөөс дээш хэмжээний тэтгэвэртэй 7,7 мянган иргэний тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдахаар байна. Нөгөөтэйгүүр, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдвэл түүнийг нөхөх төсвийн зарлагыг нэмэгдүүлж, энэ нь эргээд эдийн засаг дахь татварын дарамтыг өсгөх магадлалтай юм.

            Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 108,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосны дагуу тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2011 оны 4 дүгээр сараас өмнөх хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080,000 төгрөгөөр хязгаарлаж байна. Харин 2011 оны 4 дүгээр сараас хойш тэтгэвэр тогтоолгохоор сонгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 01 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 140,400 төгрөг болгосонтой уялдан 1,404,000 төгрөгөөр хязгаарлаж байсан.

           Хэрэв Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоолоор мөрдсөн 140,400 төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн тооцсон цалингийн дээд хязгаарыг мөрдвөл тэтгэврийн даатгалын санд сард 2,2 тэрбум төгрөг, жилд 26,3 тэрбум төгрөг нэмж шаардагдана.

         Өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн шимтгэл төлсөн цалингийн дунджаас тооцдог.

          Иймд Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчөөгүй болно.” гэжээ.

             ҮНДЭСЛЭЛ:

        1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоож, нийгмийн даатгалын талаарх төрийн бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд 1994 онд Нийгмийн даатгалын тухай хуулийг баталжээ.

         2.Монгол Улс дахь нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоонд нийцүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл /1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон/, 15 дугаар зүйлийн 7 дахь заалт /2008 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэмсэн/-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолыг тус тус гаргаж нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын дээд хязгаар тогтоосноороо Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

               1. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгасугай”, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

              2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

               ДАРГАЛАГЧ                                             Ж.АМАРСАНАА

               ГИШҮҮД                                                  Д.СУГАР

                                                                               Д.НАРАНЧИМЭГ

                                                                               Д.СОЛОНГО

                                                                                Д.ГАНЗОРИГ