Хэвлэх DOC Татаж авах
Газар тариалангийн үйлдвэрлэлийг   эрчимжүүлэх хөтөлбөрийн тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 01 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар  16

   

Газар тариалангийн үйлдвэрлэлийг

  эрчимжүүлэх хөтөлбөрийн тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4З дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих,    өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг     хөгжүүлэх зорилгоор  дэвшилтэт технологид суурилсан техникийн шинэчлэлийг нэвтрүүлж, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын хангалтыг нэмэгдүүлэх, таримлын зохистой сэлгээг   нэвтрүүлэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын шинэчлэл хийх, газар тариалан, мал аж ахуйн хөгжлийн бодлогын уялдааг хангах зэрэг асуудлаар бодлого, хөтөлбөрийг боловсруулж    Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

                       


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД