A

A

A

Бүлэг: 1979

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 483 Булган

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын ариун цэврийн тухай хуулийн 15.2.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Ариун цэврийн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд мөрдөгдөх журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Ариун цэврийн тухай хууль, хуулийг хэрэгжүүлэхээр аймгийн хэмжээнд гаргасан журмын хэрэгжилтэнд хяналт тавин, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар /Б.Мягмар/, Мэргэжлийн хяналтын газар /П.Дамба/ -т үүрэг болгосугай.

Гурав.Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, ажиллахыг Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс /Г.Буянжаргал/-д даалгасугай

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/394

Булган

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хавсралтаар хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Хууль эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ