A

A

A

Бүлэг: 1979

/Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дугаар 403 Булган

ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ТУХАЙ

Биеийн тамир спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8, 9,10 дахь заалт, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн хэмжээнд өсвөр үеийн шигшээ баг хичээллүүлэх журмыг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

Хоёр.Шигшээ багийн тамирчдыг журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан, үр дүнг тооцож, хавсралтад заасан төсвийн дагуу шаардагдах санхүүжилтийг жил бүр байгууллагын төсөвтөө тусган ажиллахыг аймгийн биеийн тамир спорт хороо /Д.Эрдэнэбилэг/-нд үүрэг болгосугай.

Гурав.Шигшээ багийн тамирчдаас спортын өндөр амжилт гаргасан баг тамирчдыг амжилт гаргасан тухайн цаг үед нь зохих дүрэм, журмын дагуу урамшуулж байхыг нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс /Г.Буянжаргал/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Дугаар А/646

2017 оны 12 сарын 25-ны өдөр Алтай хот

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 59,60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон хавсралтад заагдсан шийдвэрүүдийг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл, мэдээллийн санд оруулахыг Хууль, эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ