A

A

A

Бүлэг: 1979

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 56 Булган

АВТО ЗАМЫН ДААЦЫГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Замын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 7.1, 15.1.6, 17.3.4 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа улсын чанартай хатуу хучилттай замууд нь авто машины нэг тэнхлэг дээр 10 тоннын ачааллын зөвшөөрөгдөх хүчин чадалтай төлөвлөгдөж баригдсан тул техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгсэл тухайн замаар зорчихыг хориглосугай.

Хоёр.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага авто замын байгууламжаар даац хэтэрсэн, зөвшөөрөгдсөнөөс илүү овор хэмжээтэй буюу тусгай хамгаалалтгүйгээр гинжит дугуйтай тээврийн хэрэгслээр зорчих зайлшгүй тохиолдолд Булган АЗЗА ТӨХК-иас зөвшөөрөл авч зорчихыг үүрэг болгосугай.

Гурав.Захирамжийн биелэлтэнд хуулийн дагуу хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /П.Дамба/, Цагдаагийн хэлтэс /Ж.Наран/, Булган АЗЗА ТӨХК /Н.Орхон/-д тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/394

Булган

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хавсралтаар хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Хууль эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ