A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд түүнийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан төрийн оролцооны хувийг төрд эзэмшүүлэхийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэрийг түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөлд хавсаргасан байна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуульд заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлээгүй бол түүнийг хүчингүй болсонд тооцно.

Хэвлэх

5 дугаар зүйл.2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ