Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Даланзадгад





Дугаар 60

“Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18.1.2.“ж”, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолыг үндэслэн “Атрын гурав дахь аян” аймгийн дэд хөтөлбөрийг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:   Нэг. “Атрын гурав дахь аян” аймгийн дэд хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар, хөтөлбөрийг зохион байгуулах аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.   Хоёр. Хөтөлбөрийг бусад төсөл хөтөлбөр, бодлогын бичиг баримтуудтай уялдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган, шаардагдах зардлыг тооцож, хэрэгжилтийг хангаж ажиллахыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймгийн зөвлөл /С.Эрдэнэбат/-д даалгасугай.


ХУРЛЫН ДАРГА                                     С.ЦЭРЭНБАЯР