A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2015 оны А/531 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 322 Арвайхээр

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн ажлын хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "ж", Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.8, 14.3.1, 14.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах өвлийн цагийн хуваарийг 08.00-24.00 цаг, зуны цагийн хуваарийг 06.00-24.00 цаг байхаар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний газруудад "Даваа" гарагт согтууруулах ундаа худалдаалахгүй болон түүгээр үйлчлэхгүй байхаар тус тус шийдвэрлэсүгэй.

2. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар /Т.Дамбийням/, Мэргэжлийн хяналтын газар /О.Сумъяасүрэн/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлах тухай" 200 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН