A

A

A

Бүлэг: 1979

Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны А/352 дугаар захирамжаар хүчингүй болсон

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2011 оны 07дугаар

сарын 10-ны өдөр Дугаар 240 Алтай

ХАЛААЛТЫН УЛИРАЛ ЭХЛЭХ ДУУСАХ

ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сумдын дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч аж ахуйн нэгжийн халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг орон нутгийн олон жилийн цаг агаарын дундаж температуртай уялдуулан хавсралтаар баталсугай.

2.Шинээр баталсан халаалтын хугацааг мөрдөж ажиллахыг дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллагуудын болон сумдын удирдлага санхүүд даалгасугай.

3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга /Х.Энхбаяр/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2007 оны 09 сарын 03-ны 235 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Ш.АМГАЛАНБАЯР

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/352

Алтай хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,3 дахь заалтын үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1-1/284 дүгээр албан бичгээр ирүүлсэн захиргааны хэм хэмжээний актад хийсэн хяналтын санал дүгнэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2006 оны 270, 2010 оны 431, 2009 оны 249, 2009 оны 95, 2009 оны 204, 2011оны 240 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэ захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Улсын бүртгэлд бүрртгүүлэхийг Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Д.Баттайван/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ