A

A

A

Бүлэг: 1979

/ЗДын 2018 оны А/52 дугаар захирамжаар хүчингүй болгосон/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 176 Өлгий

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт тогтмол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслээс төлбөр авах журмыг нэгдүгээр, орон нутгийн болон аймаг, хот хоорондын дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслээс авах Авто замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хоёрдугаар, төлбөр хураах цэгүүдийн байршлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. /Засаг даргын 2013.06.21-ний өдрийн 354 дүгээр захирамжаар 2 дугаар хавсралтын хүчингүй болгосон/

2.Орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг тусгай харилцах дансанд байршуулан гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Х.Хайратхан/-тдаалгасугай.

3.Орон нутгийн авто замыг байнга ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоосон энэхүү захирамжийг хэрэгжүүлж, авто зам барих, засварлах, арчлан хамгаалах, ажлыг зохион байгуулахыг аймгийн Тээвэр, авто замын газар /А.Серикболат/, замыг тэмдэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Цагдаагийн газар /К.Женисгүл/ нарт тус тус даалгасугай.

4.Энэхүү журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс /А.Болатхан/-түүрэгболгосугай.

ЗАСАГ ДАРГА Х.ДАРМЕН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 354

Улаанбаатар хот

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн "Гэрээг цуцлахыг үүрэг болгох тухай" 103 дугаар захирамжийн "Алтын Алтай" ХХК-д холбогдох заалт, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" 74 дүгээр захирамж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн "Журам батлах тухай" 176 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт болох Авто замын санг бүрдүүлэх, зарцуулах журмыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.ДАРМЕН