A

A

A

Бүлэг: 1979

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дугаар 116 Булган

ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ХУГАЦАА ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Эрчим хүчний тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Булган аймгийн төв, сум суурин газруудын 2010-2011 оны халаалтын улирлын хугацааг 2010 оны 9 дүгээр сарын 15-наас 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлхи хугацаагаар тогтоосугай.

Хоёр. Халаалтын улирлын үргэлжлэх хугацаа 8 сар болсонтой холбогдуулан төсвийн төсөлдөө тусгаж ажиллахыг төр, төсвийн байгууллагуудын төсвийн Ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Гурав. Дулаан, ус хангамжийн "Булган-Мээж" ХХК-ийн харьяа халаалтын зуухнуудын засвар үйлчилгээг 9 дүгээр сарын 1-ний дотор дуусгаж, 9 дүгээр сарын 15-наас хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр саадгүй хангах арга хэмжээ авахыг "Булган-Мээж" ХХК-ийн гүйцэтгэх захирал /Ч.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

Дөрөв. Халаалтын хугацаанд халаалтын зуухнуудын хэвийн ажиллагааг бүрэн хангуулж, ажлын явцад хяналт тавьж, зохих удирдлагаар хангаж ажиллахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /Д.Цэрэндорж/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/394

Булган

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хавсралтаар хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Хууль эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ