A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 26

Төрийн ордон, Улаанбаатар хот

Нууц Протоколыг ил болгох тухай

Төрийн нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "б" дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагүй болсон 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан "БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын Протокол"-ыг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай.

2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД