A

A

A

Бүлэг: 1979

Завхан аймгийн засаг даргын А/228 дугаар захирамжаар хүчингүй болсон.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дугаар 521 Улиастай

ХАЛААЛТЫН УЛИРЛЫН ХУГАЦААГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.2009-2010 оны өвөл, хаврын хүйтрэлт олон жилийн дунджаас их байгаатай холбогдуулан халаалтын улирлын хугацааг 2010 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шинэчлэн тогтоосугай

Хоёр.Төсөвт байгууллагуудын түлш халаалтын зардлыг хэмнэлттэй зарцуулахад болон халаалт өгч буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн ажиллагаанд байнга хяналт тавьж ажиллахыг төсвийн менежерүүдэд үүрэг болгосугай.

Гурав.Захирамжийн бтелэлтэнд хяналт тавьж, халаалт зогссон үед дулаан үйлдвэрлэгч болон үйлчлүүлэгч байгууллагуудад засвар үйлчилгээ хийх, техник технологийг шинэчлэх үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэн тайланг Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл болон Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Б.Нямдорж/-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2009 оны 92 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Я.САНЖМЯТАВ

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/228

Улиастай

Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн "д" заалт, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь заалт, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Эрчим хүчний сайдын 2016 оны 8 сарын 23-ны өдрийн 08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Завхан аймгийн 24 сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосугай.

2.Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт даалгах нь:

а.Гадна агаарын температур буурч, өвлийн ачаалалд шилжихтэй холбогдуулан сум, суурин газрын дулаан хангамжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дулааны шугамнаас огтолгоо авч, сүлжээнд хэрэглэгч шинээр холбохгүй байх, аваар болон ослын бус шалтгаанаар дулаан хангамжийн ажиллагааг зогсоохгүй байх.

б.Халаалтын үргэлжлэх хугацаанд дулаанжуулалтын тоног төхөөрөмж болон шугам сүлжээний ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангах.

3.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Д.Бат-Ундраа/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 521 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

5.Захирамж хүчингүй болсон тухай тэмдэглэгээг зохих журмын дагуу хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн 2010 оны 521 дүгээр захирамжийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг Хууль зүйн хэлтсийн дарга /С.Болортуяа/-д даалгасугай.

ДАРГА Д.БАТСАЙХАН