A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2018 оны А/16 дугаар захирамжаар хүчингүй болгосон/

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2010 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дугаар 293 Улаангом

ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.10 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Биеийн тамир спортын газрын дэргэд Өсвөрийн шигшээ багийг байгуулж, ажиллах журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Шигшээ багийг ажиллуулах зардлыг тооцон биеийн тамир спортын газрын 2011 оны төсөвт суулган санхүүжүүлэхийг санхүү, төрийн сангийн хэлтэс /Б.Норовсамбуу/-т даалгасугай.

Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Э.ЦАСЧИХЭР