A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

УЛСЫН ТӨСВИЙН 2013 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 болон Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээний худалдан авах гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх" гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий хавсралтад дурдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай./Энэ тогтоолын хавсралтад 2014-4-12-ны 124-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Векселиэр баталгаажсан хөрөнгө, векселийн хүүгийн зардлыг 2014 оны улсын төсөвт холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмж тусгахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын 2-т заасны дагуу 2014 оны улсын төсөвт холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмж тусгасан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг вексель эзэмшигчдэд олгохыг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН