Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ /Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/

/Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/

 

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2002 оны 10 дугаар
сарын 7-ны өдөр                                                     Дугаар 261                                                        Булган

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ 

 

Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 86-р зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:   

Нэг. Сумын Засаг дарга нарт даалгах нь:

1. Шүүгч нарыг хөдөө, орон нутагт хүүдэллэн ажиллах хугацаанд албан тасалгаагаар үнэ төлбөргүй хангах;

2. Шүүгч, шүүхийн ажилтан нарыг тухайн суманд ажиллах хугацаанд хоноглох байр, буудал, хоолоор зохих үнэ төлбөртэйгээр үйлчлэх;

3.  Тухайн суманд ажиллах үед шүүгч нарын уулзах шаардлагатай хүмүүсийг дуудан ирүүлэх, албадан авчирах зорилгоор сумын зарлага болон цагдаа нарыг шүүгч, нарийн бичгийн дарга нарын мэдэлд ажиллуулах;

4. Шүүгч нарыг машин унаагүй очиж ажиллаж байгаа тохиолдолд хөдөө багт ажиллах болон сумаас суманд хүргэхэд шаардагдах машин, бензин шатахуунаар хангаж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

5. Шүүхийн цахилгаан болон зарлан дуудах хуудсаар өгсөн мэдэгдэх хуудсыг холбогдогчдод хүргүүлж, шүүхэд хариу мэдэгдэх;

6. Шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг холбогдогчдод хүргэж өгч байх;

7. Шүүхээс удаа дараа дуудсан этгээдийг албадан ирүүлэх арга хэмжээг шүүхийн журмаар цагдаагийн алба хаагчидтай хамтран гүйцэтгэх;

8. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа шүүгч нартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчилах ажлыг хамтран зохион байгуулж энэ ажилд иргэдийг өргөнөөр хамруулах;

9. Шүүгч, нарийн бичгийн дарга нарын яаралтай гаргах шийдвэр, захирамж, тоотыг сумын бичиг хэргээс гүйцэтгүүлэх  

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан 1996 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 39 тоот захирамжийн 1, 2, 3 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.  

  

  

 

ЗАСАГ ДАРГА                                                          М.ОЮУНБАТ