A

A

A

Бүлэг: 1979

/2016.09.30-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2005 оны 08 дугаар

сарын 31-ний өдөр Дугаар 352 Улаанбаатар

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалт, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 78, 80 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын 8 дугаар заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Нийслэлийн өмчийн барилга байгууламж, нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын ашигтай байрлал бүхий байр, талбайн "Түрээслэгч сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр."Түрээслэгч сонгон шалгаруулах журам"-ыг мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /М.Цэрэндорж/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ М.ЭНХБОЛД