Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛБӨР АВАХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

 

2005 оны 05 дугаар
сарын 02-ны өдөр                                                                                         Дугаар 101                                                                                                   Сүхбаатар

 

 

ТӨЛБӨР АВАХ ТУХАЙ

 

2005 оны тээврийн хэрэгслийн тооллого, техник хяналтын улсын үзлэг явагдаж байгаатай холбогдуулан аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт уйлдвэрлэл уйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг авах зорилгоор Монгол улсын Авто тээврийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт, Авто замын тухай хуулийн 6, 14, 18, 20, 21 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн харъяалалтай болон тухайн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс орон нутгийн авто замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Орон нутгийн замаар зорчих тээврийн хэрэгслээс авсан төлбөрийг аймгийн авто замын санд төвлөрүүлэхийг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржид даалгасугай.

Гурав. Аймгийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133 тоот захирамжыг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.БАЯРМАГНАЙ