- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2014 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 19
Төрийн ордон, Улаанбаатар хот
“Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого
батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтын 4.2.5 дахь заалтын "болон дотоодын" гэснийг хассугай.
2.Энэ тогтоолыг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A