A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /

2004.06.08 Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

14 цаг 00 минут

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Чилхаажав /илтгэгч/, Л.Рэнчин, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суугч Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунсайхан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасны дагуу хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрхтэй, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрхтэй; 16 дугаар зүйлийн 1, 4-т заасны дагуу ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах онцгой эрхтэй, уурхайн эдэлбэрийн хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах онцгой эрхтэй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5/13 дугаар Цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн болно.

Нэг.Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суугч Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэн нар 2004 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан.

Монгол Улсын газрын хэвлий, түүний баялгыг төр өмчлөх нь Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх бөгөөд бусад хуульд тусгагдах төрийн онцгой эрх юм.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 ба 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалтад ашигт малтмал хайх, ашиглах лиценз эзэмшигч нь онцгой эрхтэй гэж тус тус тодорхойлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 ба 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Энэхүү зөрчил нь ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн үр дүн болон Монгол Улсын газрын хэвлий, түүний баялгыг өмчлөх эрхээ Монгол Улсын төр эдлэх, түүнчлэн энэ онцгой эрхээс үүсэн гарах өмчөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдлаар давхар нотлогдож байна.

Энэ тухай бидний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье” гэжээ.

Иргэн Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэн нар 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн үр дүнг тодорхой харуулах жишээгээр эхлэхийг хүслээ.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг 6.1.1-д паркт зориулан олгох газрын хил заагийг тогтоож, газар эзэмшигчийг тодорхойлж төрөөс дэмжлэг үзүүлэх тухай заасан. Энэ дагуу “Монгидрометаллурги” ХХК нь Чойрын бүс дэх Шинэ усны нүүрсний ордыг түшиглүүлэн Нүүрс химийн үйлдвэр “Энерги-технологийн парк” байгуулах тухай хүсэлт гаргасан боловч энэ асуудал нь “Гурван сайхан” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр шийдэгдэх болоод байна.

Улсын төсвөөс хайгуул хийж, үйлдвэрийн ашиглалтанд хүлээлгэж өгсөн газрын хэвлий буюу олон ордууд байна. Жишээлбэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртолгойн төмрийн орд газрыг ашиглах хүсэлтэд Геологи, уул уурхайн кадастрын албанаас энэ орд нь хайгуулын лицензтэй учир ашиглуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан эцсийн шийдвэр байдаг. Төр өөрөө хайгуул хийчихсэн орд газраа мэдэж шийдэх онцгой эрхгүй юмаа гэхэд ядаж ердийн лиценз эзэмшигчээс давуу эрхтэй байж чадахгүй болсон байгааг энэ жишээнээс олж үзэж болно.

“Онцгой эрх”-ийн тухай мэдээлэл, ойлголт авах зорилгоор Монгол Улсын бусад хууль болон Дээд шүүхийн холбогдох тайлбаруудаас ийм үг үсэг бүхий заалтуудыг хайж судлахад “Зохиогчийн эрхийн тухай” болон “Патентийн тухай” хуулиудад “онцгой эрх” гэсэн ойлголт байгаа бөгөөд тухайлбал “Зохиогчийн эрхийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлд зохиогч бүтээлийнхээ хувьд бүтээл ашиглах “онцгой /эд хөрөнгийн/ эрх “ эдэлнэ гэснээс өөр заалт тайлбар алга байна.

Харин газар, газрын хэвлий бол төрийн үндэс бөгөөд энэ онцгой шинж чанар нь газрын хэвлийтэй холбоотой харилцааг зохицуулах аливаа хуульд “онцгой эрх”-ийн тухай заалт орох ёстой бол энэ нь зөвхөн төрийн “онцгой эрх” байх хэрэгтэй.

Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 ба 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байгаагаас Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар Үндсэн хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүргээ биелүүлж чадахгүй байна” гэжээ.

Улсын Их Хурлын даргын 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор, Л.Даваацэдэв нарыг томилсон бөгөөд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Үндсэн хуулийн цэцэд 2004 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10/3256 дугаар албан бичгээр өгсөн тайлбартаа:

“1.Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан нь нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсанчлан “газрын хэвлий, түүний баялгийг төр өмчлөх “онцгой” эрх”-ийг илэрхийлж байгаа нь үнэн юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсад төр, түүнээс эрх олгосны дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын төлбөрийн тухай түүнчлэн Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу өмчийнхөө газрыг бусдад ашиглуулах, эзэмшүүлэх шилжүүлэх нь нээлттэй байдаг.

“Өмчлөх эрх” гэдэг нь өмчлөгч этгээд уг өмчөө өөрөө мэдэж эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах тухай асуудал байдаг нь Иргэний хуулийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 101.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэснээс ихээхэн тодорхой харагдана.

Эндээс үзвэл төр өмчлөгчийнхөө хувьд тодорхой газрыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд лиценз буюу тусгай зөвшөөрлөөр олгож, тодорхой хугацаа, гэрээтэйгээр эзэмшүүлж, ашиглуулах хууль зүйн боломж бүрэн байгаа нь харагдаж байна. Ийнхүү тодорхой этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулах нь нээлттэй тул Үндсэн хуулийн дээрх заалт зөрчигдсөн гэж үзэх үндэсгүй юм.

2.Нөгөө талаас Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, …эрхтэй” гэж заасны дагуу аж ахуй эрхлэгч буюу ашигт малтмалын лиценз эзэмшигч этгээдэд хууль тогтоомжийн дагуу газар эзэмшиж, ашиглах эрх нь нээлттэй. Ийнхүү хууль тогтоомжийн дагуу тодорхой газрыг нэгэнт эзэмшиж, ашиглаж байгаа бол уг газартаа төрөөс тогтоосон хэмжээ хязгаарын дотор үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээдэг. Тиймээс лиценз эзэмшигч төрөөс олгогдсон газартаа хайгуул хийх, ашигт малтмал олборлох онцгой эрхтэй байдаг нь дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй байна.

3.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрх”, мөн хэсгийн 2-т “энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрх”-ийг хайгуулын лиценз эзэмшигч, 16 дугаар зүйлийн 1-д “тухайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах онцгой эрх”, мөн зүйлийн 4-т “уурхайн эдэлбэрийн хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах онцгой эрх”-ийг ашигт малтмалын лиценз эзэмшигч тус тус эдлэхээр туссан. Энд дурдсан “лиценз эзэмшигчийн эдлэх ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулах онцгой эрх” нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасан “газрын доорх баялагийг өмчлөх төрийн “онцгой” эрх”-ийг хөндөхгүй бөгөөд энэ нь огт хоёр өөр ойлголт гэдгийг онцгойлон анхаарах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, төр газрыг өмчлөгчийнхөө хувьд хууль тогтоомжийн дагуу тодорхой нөхцөл, болзолтойгоор тодорхой этгээдийн өмчлөлд биш гагцхүү тодорхой хугацаатайгаар эзэмшүүлж ашиглуулж байгаа үйл ажиллагаа тул Үндсэн хуулийн зөрчил болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Лицензийг тодорхой хугацаа, нөхцөл болзолтойгоор олгож байгаа. Нөхцөл болзлыг биелүүлэхгүй бол лицензийг цуцалж болно. Ашигт малтмалын хуулинд лицензийг худалдана гэсэн заалт байхгүй. Банкууд барьцаанд буй лицензийг зарж байгаа нь Ашигт малтмалын хуульд харшилж байна…” гэжээ.

Өргөдөл гаргасан иргэн Ц.Мөнхжаргал, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунсайхан нар Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“…Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 ба 4 дэх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байгаагаас Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар Үндсэн хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүргээ биелүүлж чадахгүй байна” гэжээ.

ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ:

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн Ц.Мөнхжаргал, Ц.Даваацэрэн нарын гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрхтэй”, 2-ын “энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрхтэй”; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах онцгой эрхтэй”, 4 дэх хэсгийн “уурхайн эдэлбэрийн хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах онцгой эрхтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Л.РЭНЧИН, Д.ЧИЛХААЖАВ, Ч.ДАШНЯМ, Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /