A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2018 оны 01-А/20 тоот захирамжаар хүчингүй болгосон/

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 4 дүгээр

сарын 11-ний өдөр Дугаар 144 Дархан

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсэг, Засгийн газрын 2007 оны 324 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн Биеийн тамир, спортын хорооны дэргэд "Өсвөрийн шигшээ баг тамирчдыг бүрдүүлэн ажиллуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, өсвөрийн шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдын орон тооны дээд хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагч нарыг өөрийн төсөвтөө багтаан цалинжуулахыг Биеийн тамир, спортын хороо /Н.Батлав/-нд даалгасугай.

3. Багш дасгалжуулагч, тамирчдын цалинг 2009 оны төсөвт тусгуулж ажиллахыг Биеийн таир спортын хороо /Н.Батлав/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ХАЯНХЯРВАА