A

A

A

Бүлэг: 1979

/Ховд аймгийн ЗД-ын 2016 оны А/458-р захирамжаар хүчингүй болгосон/

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2001 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 127 Ховд

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Иргэдээс төрийн байгууллага, апбан тушааптанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол Улсын хуулийн III бүлгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдээс төрийн байгууллага, апбан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмыг хавсралтаар батапсугай.

2.Энэхүү журмыг 2001 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыгТамгын газар /А.Батмөнх/-д зөвшөөрсүгэй.

З.Журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2001 оны 18 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ

МОНГОЛ УЛС ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А-458

Ховд

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 3-1/284 дүгээр албан бичгээр ирүүлсэн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т тусгасан "хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гаргах", 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасан үндэслэл болж буй хуулийн заалт хүчин төгөлдөр байх шаардлагад нийцэхгүй болсон хэм хэмжээ тогтоож, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар "Журам батлах тухай", 2003 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар "Журам батлах тухай" 2003 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр "Журам батлах тухай" захирамжуудыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай.

2.Хэм хэмжээ тогтоосон Ховд аймгийн Засаг даргын захирамжууд хүчингүй болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдэгдэж, захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Мөнхбат/-т үүрэг болгосугай

ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ