A

A

A

Бүлэг: 1979

/Ховд аймгийн ЗД-ын 2016 оны А/458-р захирамжаар хүчингүй болгосон/

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 33 Ховд

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-ийн 8, Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолын 1, 3-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн ЕБС, цэцэрлэг, эрүүл мэнд, соёлын байгууллагын хүний нөөцийг бүрдуүлэх, чадварлаг боловсон хүчээр хангахын тулд төрийн сургалтын сан, төрийн албаны хуулийн дагуу санхүүжиж багш, эмч, соёлын ажилтан бэлтгэдэг их дээд сургууль, коллеж тегссөн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангах, хэрэгцээтэй сум, байгууллагад хуваарилан ажиллуулахад баримтлах журмыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Аймгийн нийгмийн салбарын хүний нөөц бүрдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх сургаж дадлагажуулах хэтийн болон ойрын төлөвлөгөө боловсруулж чадварлаг боловсон хүчний неөц бий болгож томилон ажиллуулах саналыг Засаг дарга, төрийн албаны зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хөгжпийн бодлогын хэлтэс /Б.Хаш-Эрдэнэ/, Боловсрол соёлын төв /Ж.Нацагдорж/, Эрүүл мэндийн газар /Б.Жамсран/ нарт даалгасугай.

3. Энэ захирамжаар баталсан журмыг мөрдлөг болгож төрийн үйлчилгээний албанд мэргэжилтэн авч ажиллах асуудлыг аймгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн байгууллагад захиалга өгч зөвшилцөж авч ажиллуулж байхыг албан байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ

МОНГОЛ УЛС ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А-458

Ховд

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 3-1/284 дүгээр албан бичгээр ирүүлсэн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т тусгасан "хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гаргах", 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасан үндэслэл болж буй хуулийн заалт хүчин төгөлдөр байх шаардлагад нийцэхгүй болсон хэм хэмжээ тогтоож, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар "Журам батлах тухай", 2003 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар "Журам батлах тухай" 2003 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр "Журам батлах тухай" захирамжуудыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай.

2.Хэм хэмжээ тогтоосон Ховд аймгийн Засаг даргын захирамжууд хүчингүй болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдэгдэж, захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Мөнхбат/-т үүрэг болгосугай

ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ