A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/493 дудгаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн А/493 дугаар захирамжаар хүчингүй болсон.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дугаар 177 Эрдэнэт

ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хотын ногоон байгууламжийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14-р зүйлийн 1-ийн 17 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.2003 оныг хот тохижуулах жил болгосонтой холбогдуулан хотын ногоон байгууламжийг хамгаалах зорилгоор хотын орчноос 15 км-ээс дотогш талбайд мал бүхий айл өрх буулгахыг хориглосугай.

2.Ногоон байгууламжид орж ирсэн малыг тухай бүр гарган мал түүхий эдийн захын хашаанд хашиж, арчлах, эзэн тогтоох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Хот тохижуулах тазар /н.Энхбаяр/-т даалгасугай.

3.Хотын ногоон байгууламжийг гэмтэх, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Жигдэнгомбод үүрэг болгосугай.

4.Эзэнгүй мал хашиж арчилсны үйлчилгээний хөлсний орлогын 50 хувийг эзэнгүй малыг илрүүлж хашаанд хүргэх, үйл ажиллагааны зардаг.д, үлдэх 50.0 хувийг мал түүхий эдийн захын зардалд тус тус зарцуулахыг Хот тохижуулах газар /н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.

5.Эзэнгүй мал хашиж арчлах хоногийн үйлчилгээний хөлсийг хавсралтаар баталсугай.

6.Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг Стратегийн төлөвлөлт бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /н.Лхагвасүрэн/ Мэргэжлийн хяналтын газар /н.Жигжидсүрэн/, Хүнс, хөдөө аж ахуйн газар /н.Бадарч/, Цагдаагийн газар /н.Саадэлэг/, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Жигдэнгомбо нарт тус тус даалгасугай.

7.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2002 оны 145 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА К.ДАУЛЕТБАЙ

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээрсарын 29-ний өдөр

Дугаар А/493

Эрдэнэт

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй тул тус аймгийн Засаг даргын "Иоджуулсан давсны худалдаа хэрэглээний тухай" 2003 оны 131, "Хотын ногоон байгууламжийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай" 2003 оны 177 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх шийдвэрүүдийг хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах, цаашид захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд байнгын хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтэс /н.Мөнхбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.ТҮВШИНЖАРГАЛ