A

A

A

Бүлэг: 1979

Завхан аймгийн засаг даргын А/272 дугаар захирамжаар хүчингүй болсон.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 22 Улиастай

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсад болон иргэдийн хөдөлмөрийн идэвхи санаачлагыг дэмжиж урамшуулах, Завхан аймгийн нэрээр олон түмэнд нэрлэгдсэн бүтээгдэхүүн бий болгох зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Аймгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах журмыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр.Аймгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж урамшуулах хөрөнгииг тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж байхыг Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс /Г.Баянжаргал/-т даалгасугай.

Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2001 онд баталсан Хүнсний "Онцлох" бүтээгдэхүүн шалгаруулах удирдамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Д.БАТМӨНХ

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/272

Улиастай

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай захирамжаар батлагдсан Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах журмыг сүүлийн 10 жил хэрэгжүүлээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгосугай.

2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Журам батлах тухай 22 дугаартай захирамжинд хүчингүй болгосон тэмдэглэгээг зохих журмын дагуу хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /С.Болортуяа/-т үүрэг болгосугай.

3.Дээрх захирамж хүчингүй болсон тухай олон нийтэд мэдэгдэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Бямбадорж/-т даалгасугай.

ДАРГА Д.БАТСАЙХАН