A

A

A

Бүлэг: 1979

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2002 оны 01 дүгээр

сарын 24-ний өдөр Дугаар 17 Булган

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Зочин төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Д.Батчулуун/ -т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/394

Булган

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хавсралтаар хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Хууль эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ