A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын ерөнхий гэрээ", Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 408 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны газрын 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ын XYIII.1.36-д "Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл"-ийн Өлгий-Ховд чиглэлийн авто замын үргэлжлэл хатуу хуучилттай авто зам 189.7 км (Ховд)" гэснийг хассугай.

2. Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл"-ийн Өлгий-Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч болон хяналтын зөвлөхийг шалгаруулах ажиллагааг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ