A

A

A

Бүлэг: 1979

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2001 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 364 Булган

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдох төрөлжсөн олимпиадын журмыг 1 дүгээр, 4, 5, 6 дугаар ангийн дунд зохиогдох "Бутархай" олимпиадын журмыг 2 дугаар, 1, 2 дугаар ангийн дунд зохиогдох "Унших"-ын олимпиадын журмыг 3 дугаар, 7 дугаар ангиудын дунд зохиогдох "Хими"-ийн олимпиадын журмыг 4 дүгээр, ЕБС, цэцэрлэгийн багш, хүмүүжүүлэгчдийн дунд зохиогдох ур чадварын уралдааны болон сурган хүмүүжүүлэх уншлагын журмыг 5, 6 дугаар хавсралтуудаар тус тус баталсугай.

2.Дээрх журмуудын дагуу жил бүр олимпиад, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж дүгнэж ажиллахыг Боловсрол соёлын төв /Л.Эгиймаа/-д үүрэг болгосугай.

3.ЕБС-ийн багш, сурагчдын дунд зохиогдох төрөлжсөн олимпиадын шагналын санг 984,0, "Бутархай"-н олимпиадын шагналын санг 360,0, Унших олимпиадын шигналын санг 240,0, Химийн олимпиадын шагналын санг 120,0, Багш нарын ур чадварын уралдааны шагналын санг 360,0, сурган хүмүүжүүлэх уншлагын шагналын санг 100,0 мянган төгрөгөөр, дээрх олимпиад, уралдаанд амжилттай оролцсон анги хамт олон, багш сурагчдад гардуулах диплом, өргөмжлөлийн зардлыг 30,0 мянган төгрөгөөр тус тус баталсугай.

4. Олимпиад уралдаан тэмцээнд оролцох багш, сурагчдын хоол, байр, унааны зардлыг жил бүр төсөвт суулгаж байхыг Санхүү эдийн засгийн бодлогын хэлтэс /Н.Очиржав/, Боловсрол соёлын төв /Л.Эгиймаа/ нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/394

Булган

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хавсралтаар хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Хууль эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ