A

A

A

Бүлэг: 1979

/Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 419 Булган

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30.1.14 дүгээр заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Аймгийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардал тооцох журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Жил бүр хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль тус бүрийн онцлогт тохируулан хувьсах зардлыг тооцож тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлж ажиллахыг Боловсрол соёлын газар /Л.Эгиймаа/-т даалгасугай.

Гурав. Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухай бүр журамд өөрчлөлт оруулж байхыг Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс /Г.Буянжаргал/, Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс /Н.Очиржав/ нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Дугаар А/646

2017 оны 12 сарын 25-ны өдөр Алтай хот

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 59,60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон хавсралтад заагдсан шийдвэрүүдийг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл, мэдээллийн санд оруулахыг Хууль, эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ