A

A

A

Бүлэг: 1979

Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/493 дудгаар захирамжаар хүчингүй болсон.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дугаар 131 Эрдэнэт

ИОДЖУУЛСАН ДАВСНЫ ХУДАЛДАА, ХЭРЭГЛЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын 2002 оны 84 дугээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа хүнсний үйлдвэрлэл, худалдааны бүх цэг салбар, нийтийн хоолны газруудад иоджуулсан давс худалдаалж, хэрэглэж байхыг тэдгээрийн удирдлагуудад даалгасугай.

2.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /н.Лхагвасүрэн/, Эрүүл мэндийн газар /н.Нансалмаа/, Мэргэжлийн хяналтын газар /н.Жигжидсүрэн / нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА К.ДАУЛЕТБАЙ

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээрсарын 29-ний өдөр

Дугаар А/493

Эрдэнэт

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй тул тус аймгийн Засаг даргын "Иоджуулсан давсны худалдаа хэрэглээний тухай" 2003 оны 131, "Хотын ногоон байгууламжийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай" 2003 оны 177 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх шийдвэрүүдийг хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах, цаашид захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд байнгын хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтэс /н.Мөнхбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.ТҮВШИНЖАРГАЛ