A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7.2, 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 2.3, 2.4 дэх хэсэг, 4.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1. "2.3. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчилнэ.";

2. "2.4. 9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд (4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа) 20.00 цаг, өвлийн улиралд (10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа) 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ.";

3. "4.1.3. энэхүү журамд заасан цахим тоглоомын үйлчилгээг 9 насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх;".

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН