- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 25-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 38
ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 25-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоож, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A