A

A

A

Бүлэг: 1979

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016-09-27 Дугаар 359 дүгээр захирамжаар хүчингүй болсон.

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 60

Баруун-Урт

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Дэд бүтцийн сайдын 2000 оны 181 дугаар тушаалыг хэрэгжүүлж, болзошгүй аваар ослын үед ажиллах ажиллагааг журамлахтай холбогдуулан ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Дэд бүтцийн салбаруудад "Онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажиллах журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Дээрхи журмыг дагаж мөрдөж ажиллахыг сумдын Засаг дарга нар болон аймгийн дэд бүтцийн салбарын дарга, эрхлэгч нарт даалгасугай.

Гурав. Энэхүү журмын гүйцэтгэлд байнгын хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга / Б.Сүхбаатар /т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Т.ДАШСҮРЭН

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/359

Баруун-Урт

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 1-1/281, 1-1/284 тоот албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, 60.1.3 дахь заалтын тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх гэсэн заалтыг зөрчсөн дараахь захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.

а.Аймгийн Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн "Журам батлах тухай" 60 дугаар захирамж

б.Аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх тухай" 513 дугаар захирамж

в.Аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "журам батлах тухай"А/442 дугаар захирамж

2.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүүд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА З.ЭНХТӨР