A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 120 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 85 дугаар зорилтын 4, 108 дугаар зорилтын 9, 10, 11, 12, 23, 30, 31, 111 дүгээр зорилтын 1 дэх хэсгүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага "Зам, тээврийн яам" гэснийг "Эдийн засгийн хөгжлийн яам" гэж, хамтран хэрэгжүүлэх байгууллага "Эдийн засгийн хөгжлийн яам" гэснийг "Зам, тээврийн яам" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ