A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дугаар 44

2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот

БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Хилийн боомтын тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дахь заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус Боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, Боомтын үндэсний зөвлөлийн дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хилийн боомтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Боомтын үндэсний зөвлөлд даалгасугай.

3. Тогтоолыг 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ