A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Экспортын орлогыг нэмэгдүүлэн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, гадаад валютын ханшийг тогтворжуулах зорилгоор "Экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг эрхэлсэн асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэн ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд алт, алт агуулсан баяжмалаа шууд экспортлохоор тусгасан аж ахуйн нэгжүүдтэй алтыг нь худалдан авах талаар гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Н.БАТБАЯР