A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 75 жилийн ойг 2014 оны 8 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, зохион байгуулалт сайтай тэмдэглэн өнгөрүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

4. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах 311.500.000 (гурван зуун арван нэгэн сая таван зуун мянган) төгрөгийг эхний ээлжинд төсвийн багцаасаа гарган санхүүжүүлж, улмаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах замаар хөрөнгийг нөхөн бүрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд даалгасугай.

5. Дайн, байлдаан, тулгаралтад оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ