A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /БОНХАЖЯ, ХХААЯ, ЭМСЯ-ны 2015 оны А-80/А-28/73 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХАЖЯ, ХХААЯ, ЭМСЯ-ны 2015 оны А-80/А-28/73 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД, ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дугаар А-68/А-29/62 Улаанбаатар хот

"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсад 2014 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавьж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ журам гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-74/А-37/76 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН

НОГООН ХӨГЖЛИЙН САЙД С.ОЮУН АХУЙН САЙД Х.БАТТУЛГА САЙД Н.УДВАЛ