A

A

A

Бүлэг: 1979

/Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 06 Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргүүлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Ж.Гэрэлчулуун/, тогтоолыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрлийн алба /П.Долгорсүрэн/, Үнэ тарифын алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Ч. ЭРДЭНЭЧИМЭГ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД