- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
/ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ
ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 36 Улаанбаатар хот
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.9 дэхь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг зохих журмын дагуу Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргүүлэх, сурталчлан таниулах болон Нийслэлийн засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 506 тоот захирамжаар батлагдсан "Нийслэлийн хэмжээнд Барилга байгууламжийг ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд холбох техникийн нөхцөл олгох зөвлөлийн ажиллах журам"-ыг хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, тогтоолыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрлийн алба /П.Долгорсүрэн/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун /-нд тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Ч. ЭРДЭНЭЧИМЭГ
ГИШҮҮН Б. ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A