Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /тамирчин, дасгалжуулагчийг шагнаж, урамшуулах/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 64

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг  1 дүгээр, “Медаль хүртсэн тамирчинд олго

х мөнгөн шагналын хэмжээ”-г 2 дугаар, “Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох мөнгөн урамшлын хэмжээ”-г  3 дугаар, “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох    журам”-ыг  4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам  шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

       Монгол Улсын Ерөнхий сайд                                             Н.АЛТАНХУЯГ   

       Соёл, спорт, аялал         жуулчлалын сайд                                                               Ц.ОЮУНГЭРЭЛ