Хэвлэх DOC Татаж авах
ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ /яамдын засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 68

ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын 38 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Яамдын засаглалын үзүүлэлт”-ийг 1 дүгээр, “Яамдын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Эдгээр үзүүлэлтийн хэрэгжилтийг хангаж, жил бүрийн эцэст тооцон тайлагнаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг хангаж ажиллахад шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаан болон холбогдох сайд нарт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах зохицуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт тус тус үүрэг болгосугай.

       Монгол Улсын Ерөнхий сайд             Н.АЛТАНХУЯГ

               Монгол  Улсын  сайд,        Засгийн газрын Хэрэг        эрхлэх газрын  дарга                          Ч.САЙХАНБИЛЭГ