A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 48

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний тодорхойлолт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 51 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн тодорхойлолт"-ыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. 1. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл Монгол Улсын Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл" нь Монгол төрийн мандан бадралыг бэлгэдсэн гурван хөлт тулгыг хүндэтгэлийн баганат суурин дээр байрлуулсан зохиомж байна.

Энэ нь "Мөнх тэнгэрийн хүчин дор Төр, улс минь оройн дээд очир лугаа бат оршиж, түмэн олон минь үеийн үед энх амгалан мандан бадарч байх болтугай. Энэ үйлсэд Таны оруулсан гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх ину" гэсэн Монгол ёсны бэлгэдлийг илтгэнэ.

Төрийн тулганы загвар нь Монголын эртний уламжлалт гурван хөлтэй, мөнгөлөг өнгөтэй байх бөгөөд баганат суурийг хар ногоон өнгийн хаш үнэт чулуугаар хийсэн байна.

Тулганы диаметр нь 50 мм, өргөн нь 60 мм байна.

Баганат суурин талууд нь 60 мм, өндөр нь 175 мм байна.

Багана нь 20 мм зузаан, 118 мм өргөн давхар суурьтай ба налуу тал дээр нь 60х15 мм алтан шармал ялтас дээр "Хүндэт …………Танд" "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл олгов. Он, сар, өдөр" гэсэн бичээс, шагнагдсан хүний овгийн эхний үсэг, нэрийг бичих зай байна.

2. Засгийн газрын 1997 оны 51 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн тухай дүрэм"-ийн "Хоёр" дахь хэсгийн 3 дугаар заалтын "500.000 (таван зуун мянган) төгрөгийн" гэснийг "2.000.000 (хоёр сая) төгрөгийн" гэж өөрчилсүгэй.

3. 2014 онд "Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-ийн дагалдах мөнгөн шагналын санхүүжилтэд зориулж 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дансанд төвлөрүүлэхийг сайд нарт даалгасугай.

4. "Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-ийн дагалдах мөнгөн шагналын хөрөнгийг цаашид жил бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ