A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 2014 оны эхний хагас жилд экспортлох, импортлох малын махны нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

/дагаж мөрдөх хугацаа нь дууссан/

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/35

2014 оны эхний хагас жилд экспортлох, импортлох малын махны нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоол, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

"Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2014 оны эхний хагас жилд экспортлох, импортлох малын махны нэр төрөл, тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

Малын мах экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-ын дагуу хуулийн хугацаанд зохион байгуулахыг ажлын хэсэг /Д.Тунгалаг/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА