A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЯНАН ШИЙДВЭ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 04

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн А.Бямбажаргал, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн А.Бямбажаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“1.Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна” гэсэн нь хууль тогтоогчийн зүгээс эрх зүйн хэм хэмжээг харьцангуй тодорхой гипотезоор буюу шууд тогтоосон байдлаар зохицуулсан бөгөөд уг зохицуулалт ёсоор даатгалын үйл ажиллагаа эрхлэхийн тулд дээрх болзлыг л биелүүлэх ёстой гэх байдлаар ойлгогдоно. Түүнчлэн эрх зүйн ойлголт дотор “байна” гэх нэр томъёо нь өөрөө аливаа зүйлийг шууд тогтоосон түүнийг өөрчлөх боломжгүйгээр ойлгогдон хэрэглэгддэг бөгөөд даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг Улсын Их Хурал хуулиар шууд тогтоож өгсөн байдал дээрх заалтаас тодорхой харагдаж байна.

Гэвч Улсын Их Хурал хуулиар тогтоосон зүйлийг өөрчлөх эсэх асуудлыг Даатгалын тухай хуулийн 22.2 буюу “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” заалтаар Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллагад эрх олгосон хэм хэмжээгээр шилжүүлсэн байна. Парламентаас батлан гаргасан хуулиар нэгэнт тогтоогоод өгчихсөн зүйлийг өөрчлөх бүрэн эрхийг ийнхүү бусдад олгож байгаа нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээх зохицуулалтыг зөрчсөн байх боломжтой. “Хууль тогтоох” гэдэг нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд энэ эрхийг бусад ямар ч байгууллага, албан тушаалтан төлөөлөхгүй.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах”-ыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамруулсан бөгөөд энэ эрхийг гагцхүү Улсын Их Хурал л эдлэх байдал нь дээрх Даатгалын тухай хуулийн зохицуулалттай харшилж буй нь харагдаж байна.” гэжээ. Иргэн А.Бямбажаргал цааш нь маргаж буй асуудлын хүрээнд хөндөгдөж буй субъект болох Санхүүгийн зохицуулах хороо, түүний эрх зүйн байдал, чиг үүрэг, түүнчлэн уг хороо төрийн эрх мэдлийн аль салбарт хамааралтай болох талаар мэдээлэлдээ дурдсан байна.

Хоёр. Энэхүү маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран хариу тайлбартаа:

1.Даатгалын тухай хуулийн 22.1 дэх заалтад даатгалын үйл ажиллагаа эрхлэхийн тулд компани доод тал нь 500 сая төгрөгийн дүрмийн сантай байхаар хэм хэмжээ тогтоосон. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг ийнхүү тогтоохын ач холбогдол нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалах, даатгалын үйл ажиллагааг эрхлэх болон даатгагчийн хувьд даатгалын эрсдлийг хариуцах чадвартай, даатгалын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний дүрмийн сангаас бүрдсэн өөрийн хөрөнгөтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Харин маргаж буй Даатгалын тухай хуулийн 22.2 дахь заалт нь тухайн компанийн эрхэлж байгаа даатгалын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалахад илүү анхаарал, нэмэлт зохицуулалт шаардлагатай нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороо шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй байхад оршиж байгаа юм. ...Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд: “Банкны дүрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханш уналт, тухайн банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монгол банк нэмэгдүүлэн тогтоож болно” гэж заасан байдаг.

Банк болон Даатгалын тухай хуулиудын эдгээр заалт нь иргэн, хуулийн этгээдийн их хэмжээний мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж, үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай шаардлага, нөхцөл тогтоож байгаагаараа ач холбогдолтой юм. Ийм зохицуулалтыг гадаад орнуудын /Индонези гэх мэт/ хууль тогтоомжоор ч мөн тогтоосон байдаг.

2.”Улсын Их Хурлаас нэгэнт тогтоосон зүйлийг өөрчлөх эсэх асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллагад эрх олгосон хэм хэмжээгээр шилжүүлсэн нь Улсын Их Хурал өөрийн эрх мэдлээ бусдад шилжүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлсэн байна гэсэн өргөдлийн шаардлагын тухайд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахи тайлбарыг өгсөн.

Даатгалын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн заалт даатгагчийн дүрмийн санг тогтооход Санхүүгийн зохицуулах хороо анхаарах гурван зүйл байна. Үүнд:

- Хороо нь дүрмийн сангийн доод хэмжээг тодорхой этгээдэд зориулж тогтоох;

- Тухайн компанийн дүрмийн сангийн Хорооноос тогтоосон хэмжээ нь 22.1-д заасан хэмжээ буюу 500 саяас их байх;

- Дүрмийн сангийн хэмжээг тогтоохдоо даатгагчийн даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээг харгалзан үзэх ёстой.

Даатгалын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт зааснаар тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг тогтоосон Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь зөвхөн тухайн компанид хамаарах бөгөөд компаниуд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоож байгаа буюу Улсын Их Хурлаас тогтоосон доод хэмжээг өөрчилж байгаа явдал биш юм. Санхүүгийн зохицуулах хороо ийнхүү тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх тохиолдолд Даатгалын хуулийн 22.1 дэх хэсгийн “дүрмийн сангийн доод хэмжээ 500 сая төгрөг байх” заалт хөндөгдөхгүй, хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд нөгөө талаар Улсын Их Хурлын бүрэн эрх ч хөндөгдөхгүй билээ.

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага тул Улсын Их Хурал Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах эрх олгосон. Төрийн байгууллага бүр тодорхой чиг үүрэгтэйгээр байгуулагддаг бөгөөд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулдаг. Төрийн байгууллагын бүрэн эрхийг анхдагч болон хоёрдогч буюу эрх шилжих үндсэн дээр бий болсон байдлаараа ялгаатай авч үздэг.

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Үүний зэрэгцээгээр Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрхийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу хуулиар Улсын Их Хурлын шинэ бүрэн эрхийг тогтоох эрх Улсын Их Хуралд нээлттэй байгаа. Үүний нэг тод илрэл нь, хууль тогтоох байгууллага хэм хэмжээ тогтоох эрх мэдлээ төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад байгууллагад шилжүүлэх эрх бөгөөд үүнийг Үндсэн хуулиар хориглоогүй билээ.

Энэ тохиолдолд онолын дагуу хууль тогтоох эрх мэдлийг хуулиар шилжүүлэх нь дэлхийн олон улс оронд нэгэнт тогтсон жишиг бөгөөд ганцхан Монгол Улсын парламентын тухайд бий болсон алдаатай ажиллагаа биш юм. Санхүүгийн зохицуулах хороо тодорхой компанийн дүрмийн сангийн доод хэмжээг хуулийн хүрээнд тогтоох нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа явдал мөн гэж үзэхгүй байна. Харин хуульд заасан үндэслэлээр нэг удаагийн шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ шийдвэрийг Улсын Их Хурлын хяналтын дор, хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Санхүүгийн зохицуулах хороо эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Улсын Их Хурал шууд хүчингүй болгох буюу хүчингүй болгохыг шаардах эрхтэй юм. Иймд Даатгалын тухай хуулийн 22.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Гурав. Маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх шатанд Цэцийн гишүүн Д.Наранчимэг Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох тайлбар гаргуулан авсан бөгөөд энэхүү тайлбарт:

“…Даатгалын тухай хуулийн 22.2 дахь заалт нь хууль тогтоогч өөрөө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг тус Зохицуулах хороо гэх байгууллагад олгосон бус харин хуулиар дүрмийн сангийн хамгийн доод хэмжээг тогтоож, шаардлагатай бол цаашид энэ хэмжээг хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар биш, харин энэ хуулийн эрх олгосон хэм хэмжээг хэрэгжүүлэх замаар, өөрөөр хэлбэл эрх зүйн акт гаргах замаар өөрчилж болно гэсэн бүрэн эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгож хуульчилж өгсөн байна.

Зах зээлийн эдийн засгийн харилцааг төрөөс зохицуулах арга механизмын нэг гол хэлбэр болсон Засгийн газрын дэргэд бус, хууль тогтоох байгууллагаас байгуулагдаж, түүнд ажлаа тайлагнадаг, эрх мэдэл, үйл ажиллагааных нь журмыг хууль тогтоох байгууллагаас баталдаг төрийн байгууллагын бүтэц дэлхий нийтэд нэгэнт хэвшмэл болсон зүйл юм. Ийм байгууллагын жишээ нь АНУ-ын Холбооны худалдааны комисс, АНУ-ын Үнэт цаасны комисс гэх мэт байгууллага болон манай улсын хувьд өмнө ажиллаж байсан Үнэт цаасны хороо, Монгол банк гэх мэт байгууллагууд юм. Үнэт цаасны хорооны үйл ажиллагаа шинэ эрх зүйн орчны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд шилжин ирсэн ба энэ хандлагыг удирдлага болгон үзвэл манай улсад байгуулагдан ажиллаж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар ч шууд утгаараа Засгийн газраас хараат бус ажиллах ёстой юм. Эдгээр байгууллагын гол шинж нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алиных нь шинжийг өөртөө агуулсан байдагт оршино.

Зах зээлийн харилцаа өөрчлөгдөх, мөнгөний ханш унах, санхүүгийн системд өөрчлөлт гарах бүрт л хууль тогтоох байгууллагаас хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй юм. Энэ үүднээсээ Улсын Их Хурал хуулиар одоо шаардагдах хэм хэмжээг нь тогтоож, шаардлагатай бол эрх зүйн акт гаргах замаар өөрчлөн тогтоох боломжтой гэж үзэн тус хороонд эрх олгосон заалтыг хуульд суулгаж өгсөн байна. гэжээ.

Дөрөв. Мэдээлэл гаргагч иргэн А.Бямбажаргал Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамиран, Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарт гаргасан хариу тайлбартаа:

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болоод Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарын аль алинд Даатгалын тухай хуулийн 22.2-т зохицуулсантай адил зохицуулалт Банкны тухай хуульд зохицуулсан гэжээ. Тэгвэл үүнээс үүдэлтэйгээр Банкны тухай хууль нь өөрөө Үндсэн хууль мэтээр ойлгогдоход хүргэж байна. Учир нь нэгэнт өмнө хуулиар зохицуулсан байна хэмээн явцууруулж үзэх нь агуулгын хувьд алдаатай зүйл. Өөрөөр хэлбэл өмнө батлагдан гарч хэрэгжиж буй хууль нь хэдийгээр Үндсэн хуулиндаа нийцээгүй байсан ч өмнө зохицуулж байсан гэх үндэслэлээр Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд харшлах зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь буруу юм.

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.2.4-т зааснаар Улсын Их Хурлаас өөрийн бүрэн эрхийг тогтоохдоо юун түрүүнд Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай зөрчилдөхгүй, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулснаар Ерөнхийлөгчийн болон гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдахгүй байх ёстой гэх зүй ёсны хязгаарлалтыг тогтоож өгсөн байдаг. Энэ нь өөрөө манай Үндсэн хуулиар нэгэнт төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоож өгсөн учир түүний суурь зарчмуудыг Үндсэн хууль хэмээн ойлгож тайлбарлан, хэрэглэх явдал нь эрх зүйн онолын хувьд нэгэнт тогтчихсон ойлголт. Ийм ч үндсэн дээр дээрх зохицуулалтыг хэтэрхий өргөн утгаар бус гагцхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс л ойлгох шаардлагатай.

Үндсэн хуулийг өнгөц байдлаар буюу жирийн хүн уншихад эрх мэдэл хуваарилах зарчмыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйчлан “эрх мэдэл шилжүүлэхийг хориглоогүй” гэх өгүүлбэр байхгүй боловч хуулийг уншихын тулд түүнийг үзэл баримтлал, зарчмаар нь л унших ёстой. Тиймээс л эрх мэдэл хуваарилах зарчим хийгээд, парламентат ёсны үндсэн зарчмуудыг зөрчиж буй үйлдэл болно. Түүний зэрэгцээгээр орчин үед парламент өөрийн эрх мэдлийг зарим нэг талаар шилжүүлж буй ч ийнхүү эрх мэдлээ шилжүүлэхэд нь түүний онцгой бүрэн эрх болох хууль тогтоох нь үл шилжих парламентат ёсны зарчмыг үл хөндөнө. Тайлбарт Даатгалын тухай хуулийн 22.1-т зохицуулсан Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна гэх зохицуулалтыг төдийлөн хөндсөнгүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс эрх зүйн хэм хэмжээг харьцангуй тодорхой гипотезоор буюу шууд тогтоосон байдлаар 500 сая төгрөг байна хэмээн зохицуулсан…” гэжээ.

Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран Үндсэн хуулийн цэцэд хандан 2006 оны 9 дүгээр сарын 25-нд гаргасан тайлбартаа:

“Даатгалын үйл ажиллагаа эрхлэх компани доод тал нь 500 сая төгрөгийн дүрмийн сантай байх” тухай Даатгалын тухай хуулийн /22.1 дэх хэсгийн / заалт нь тухайн төрлийн санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх бүх компани хангавал зохих шаардлага юм. Цаашид санхүүгийн зах зээл дээр даатгалын компаниудын үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг хуулиар тогтоосон доод хэмжээг баримтлан нэмэгдүүлэн тогтоож байх нь илүү уян хатан зохицуулалт болох юм. Энэ тохиолдолд эрх шилжүүлж байгаа учир онолын хувьд даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг өөрчлөх эрх нь Улсын Их Хуралд хадгалагдсаар байх бөгөөд гагцхүү ийнхүү тодорхой компанийн дүрмийн сангийн доод хэмжээг Улсын Их Хурал өөрчлөх нь Санхүүгийн зохицуулах хорооноос өөрчлөхтэй харьцуулахад дэгийн хувьд хугацаа их шаардагдах бөгөөд Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хугацаанд даатгуулагч иргэний эрх аль хэдийн зөрчигдчихсөн байж болох талтай тул ач холбогдол багатай байх талтай нөгөө талаар ийнхүү нэг компанийн дүрмийн сангийн доод хэмжээг өөрчлөн тогтоосон шийдвэр нь эрх зүйн хэм хэмжээ тогтоож байгаа биш харин зөвхөн зохицуулалтын шинжтэй учраас ийм шийдвэрийг хууль тогтоогч гаргах нь учир дутагдалтай болох юм.

Дүрмийн сангийн хэмжээг Даатгалын хуулийн 22.2-т зааснаар өөрчлөх нь нэгдүгээрт, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хоёрдугаарт, даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаа гарахаас урьдчилан сэргийлж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт, даатгалын үйл ажиллагааг эрхлэх болон даатгагчийн хувьд даатгалын эрсдлийг хариуцах бодитой чадвартай, санхүүгийн боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Их Хурал Даатгалын тухай хуулийн 22-ын 1 дэх хэсэгт Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 500 сая төгрөг байна гэж нэгэнт тогтоосон атлаа 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохицуулах хороо …тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн бүрэн эрхээ Санхүүгийн зохицуулах хороонд олгосон байна. Ингэснээрээ Улсын Их Хурлын хууль тогтоох эрх мэдлийг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Даатгалын тухай Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул хүчингүй болгосугай.

2. Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 8 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 22.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  Улаанбаатар хот