A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМГААЛАЛТАД АВАХ ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 281-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Цагдаагийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015 оны 19, 118, 278, 497-р тогтоол, ЗГ-ын 2016 оны 143, 231, 235, 211-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 121-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Жагсаалтад заасан гэрээгээр (түр) хамгаалах аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний нөхцөл, шаардлагыг тогтоох, гэрээ байгуулах эрхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.