Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЧИГЛЭЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 71

                                                       

ЖУРАМ, ЧИГЛЭЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2, 8.4, 8.7, Боловсролын тухай хуулийн 39.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг 1 дүгээр, “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 214, ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26, ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон./

2. Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-д дараах өөрчлөлтийг оруулсугай:

2.1. журмын 2.3 дахь хэсгийг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна.” гэж өөрчлөх;

2.2. журмын 2.6 дахь хэсгийн “…, амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус” гэснийг хасах.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3, 5 дугаар хавсралт, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаар тогтоол, “Журамд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. /Энэ зүйлийг ЗГ-ын 2014-9-18-ны 287-р тогтоолоор өөрчилсөн/  

4. Энэ тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх

ухааны сайд                                                                              Л.ГАНТӨМӨР