- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/Сангийн сайдын 2019 оны 293 дугаар тушаалаар хүчингүй болсон/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 260
Монгол Улсаас гадаад улс орнуудтай байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр"-ийн Харилцан тохирох журам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Монгол Улсаас гадаад улс орнуудтай байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийн харилцан тохирох ажиллагааг хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Эрх бүхий этгээдээс туслалцаа авах хүсэлт" маягт ДТ-05-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Татварын ерөнхий газар (Т.Батмагнай)-т үүрэг болгосугай.
САЙД Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A